362. “Маанийн хүрд”




Эрдэнэзуугийн Шанх сумын гаралтай маанийн хүрд. Эмэгтэй хүнд зориулсан дунд гарын хүрд бөгөөд захиалгаар их нэр сүртэй хүнд зориулж хийгдсан байна. Нарийн хийцтэй, сайн дарханы бүтээл. Дороо бад угалзтай, дээрээ цэцэг хэлбэрийн очир урласан, үндсэн хүрдийн гэрийг зэсээр, чимэглэл угалз хээг мөнгөн полюсоор товойлгон дүрсэлсэн. Маанийн зургаан үсгийг гуулиар товойлгон, хүрдний дээд доод хэсэгт хорол эрдэнийг товойлгон хийжээ. Хүрдний хамгийн чухал зүйл нь доторх номын үсгэндээ байдаг. Номын үсэг нь “Намсрай бурханы тарни”, “Оюун ухааныг дэлгэрүүлдэг Манзушир бурханы тарни”, “Цагаан, Ногоон Дарь-Эхийн тарни”, “Говилха бурханы тарни”, “Хурдан морины бурхан Хаянхярваа”, Хийморийн тарни, “Лхам бурханы тарни”, “Жанрайсаг бурханы тарни” зэрэг номуудыг хураангуйлан хийсэн байгаа. Хүрдээ сайн эргүүлж байвал ном нь хүний санасан бүхнийг биелүүлнэ. Хүрдний үнэ цэнэ нь номын тарнийг хүрдэндээ хийхээс өмнө том лам хувилгаан хүнээр ном уншиж аравнайлуулаад тарнидаж баталгаажуулсан байдаг.

0 comments:

Post a Comment