Мэдээлэл


     Мэдээлэл
     Монголын Бүтээгч Иргэдийн Нэгдсэн Холбоо 2007 оны 6 сарын 26 өдөр байгуулагдсан цагаасаа хойш өдийг хүртэл нийт мэргэжлийн салбаруудаас Ирээдүйд Гайхамшиг Бүтээгч Анхдагч Оюунлаг Иргэдээ судлан тодруулснаа анх удаа зарлан 2012 оны 2 сарын 17 өдөр Чингис хаан зочид буудлын Хаан ресторанд “Монгол Гайхамшиг Ёслол Хүндэтгэлийн ажиллагаа”-г зохион байгууллаа.
Монгол Гайхамшиг Ёслол Хүндэтгэлийн ажиллагаанд МУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүтэй МБИНХолбооны гишүүд зочноор оролцов.
Энэхүү үйл ажиллагаан дээр мэргэжлийн салбаруудын 30 “Мөнх Тэнгэр Язгууртан”-ыг тодруулж “Монгол Гайхамшиг Алтан хүн одон”-оор, Ирээдүйд Гайхамшиг Бүтээгч Анхдагч Оюунлаг Иргэн цолоор 3 гишүүнээ тодруулж “Мөнгөн сар медаль”-иар тус тус онцгойлон шагнаж энгэрийг нь мялаалаа.
Мөн “Мөнх Тэнгэр Язгуурт Гайхамшигт Монгол хүн” номын анхдугаар ботийг бүтээж Монголын ард түмэнд өргөн барилаа.
МБИНХолбоо нь жил бүр Сар шинийн баярын өмнө “Монгол Гайхамшиг Ёслол Хүндэтгэлийн Үйл ажиллагаа”-г зохион байгуулах болно.

Монгол Улсыг хөгжүүлэх "Гайхамшигийн Хүрд"


Эргэж нүүх хорвоогийн үнэнд
Эхийн сэтгэл баригдан хэлсү
Үүслийн гурван эрдэнээр бадарсан
Айлын таримал иргүн та
Хос дуслаас ургасан будаан үр
Хөх нуруут төгс дээд хүн та
Яс цусны алтан бүсээр оломлогдсон
Ерэн есөн тэнгэрт мэндэлж
Арван хоёр их ертөнцөд бойжиж
Агуу гурван хэлмэли-д мөнхрөөд
Алтай, Хангай, Хар жодоотыг эзэгнээд
Болзоход үл хождох гавъяатан
Булганы сумнаас өрсөх шонхор
Буцахын цагт үл няцах анд
Хүссэн хүсээгүй ч буяныг бүтээгч
Хөх монгол иргэн та
Их монголын босоо голч билээ
Өтүгэ, Мугулюй, Манукол улирлын
Уртын үзүүр өргөний зах
Гүний ёроол амьдын амь
Тоос, чийг, хий, дэнсний хуулиар
Нэүрит үнэнийг олж өвлөсөөр
Нүүдэлчний амины мөлсү үүд
Хөх монголын иргүн нар намайг сонстугай 
Дутахыг мэдэх нь олохын оршил ажгуу
Байхгүйг мэдэх нь байлгахын өмнөх ажгуу
Зургаан айл нэгэн хүрээ болж
Зузаан ав эв ов болж
Хамаг “айл”-ыг хамран захирах
Хаан эзэнтэй болохыг сэдэв
Зүг зүгээс Манукол Ил-үүд цугларч
Айл-ыг айдаснаас чөлөөлөхийг хэлэлцэв
Айл-ыг амь нэгэн болгохыг тунгаав 

/1251 онд хүү Мөнх нь их хаан ор суусан ёслол дээр Соркуктани бэкинү тайху эхлээд “Төрөөр бадраагдагсад ба гутаагдагсад хэлэх үг” гэдэг сургаалаас/ 
“Хөх Монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засаг-ийн алтан дээд үнэний аялгуу” номноос


Монгол түмний оюун санааны шинэчлэл ба
УИХурлын Сонгуулийг төгс чанаржуулах
“Гурвалын Хууль”

     УИХурлын сонгууль нь энгийн зүйл байх бөгөөд монголчууд бид хамтаараа амьдарч өнгөрөөсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэж, ирэх дөрвөн жилдээ илүү хурдтайгаар хөгжихөөр нийт газар нутаг орныхоо иргэдийн саналыг орхидуулалгүй, цаг минут алдалгүй хүлээн авч боловсруулан хуульчилж нийгмийн уламжлалт хөгжилд хэрэгжүүлэх төрийн бүтцийг урьд УИХурлын бүтцээс чанаржуулан сонгоход оршино.
     Үүнээс дүгнэхэд хөгжихийн тулд монголын ард түмэн “Сонгууль” буюу “Сонголт” гэх чанарын шалгаралд орж байна.

“Хөгжил, Шалгарал” гэж юуг хэлэх вэ?
-     Хөгжил гэдэг нь: Ирээдүй, Одоо, Өнгөрсөн цагийн холбоосонд орших хүмүүний анхдагч бүтээгч сэтгэлгээ, өрсөлдөн зуучилсан хөдөлмөр, үүнээс үүссэн нийгмийн баялгийн хэрэглээг хөгжил гэнэ.
  
-      Хөгжилөөс шалгарал явагдаж
1.    Ирээдүйд Гайхамшиг Бүтээгч Анхдагч Оюунлаг иргүн /эрэгтэй/,
2.    Одоод Өрсөлдөн Зуучлагч Хоёрдогч Хүчирхэг Байгууллагууд /эмэгтэй/,
3.    Өнгөрсөнд Бэлэнчлэн Хэрэглэгч Гуравдагч Шударга хүмүүсийг /Өндөр Настан, Хүүхэд/                            
       тус тус төрүүлсэн байна.
-      Энэхүү гурвалсан харилцаа нь хүний үүслээс эхлэн хүн төрөлхтөнтэй хамт     
       мөхөх мөнхийн харилцаа болжээ.
-      Мөнхийн энэ язгуур харилцаанаас өвлөж Монгол Улсыг хөгжүүлэх “Гайхамшигийн Хүрд”    буюу УИХ-ын Сонгуулийн хуулийг төгс чанаржуулах “Гурвалын Хууль”-ийг   боловсруулж олон нийтэд хэлэлцүүлэхээр олон нийтэд өргөн барив.                                                  /Өнөөдөр сонин 2011.03.19/

Зураг 2. Тайлбар. Нэг уураг тархиар сэтгэж, гурван зорилго дор эвсэн, гар гараасаа хөтлөлцөж нэгэн зэрэг алхан урагшлахын бэлгэдэл болно.

Гурван өнгийн хүн нь нийгмийн харилцаа

Шар өнгө нарыг бэлгэдэж “Бүтээх Танхим” буюу мэргэжлийн салбарууд

Хөх өнгө тэнгэрийг бэлгэдэж “Зуучлах Танхим” буюу байгууллагууд /ТББ, Нам,  Эвсэл, Төрийн болон Хувийн Хэвшил/

Ногоон өнгө эх дэлхийг бэлгэдэж “Хэрэглэх Танхим” буюу орон нутаг, аймаг хотуудын нийт хүмүүсийг тус тус төлөөлнө.





Гурвалжин өнгөгүй дүрсүүд нь эдийн засгийн харилцаа
Ил тод мэдээлэл буюу хэвлэл мэдээллийн байгууллагуудыг, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газар хариуцна.

Хөрөнгө хуримтлал буюу Үнэлгээний Биржүүдийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар хариуцна. 

Хариуцлагын тогтолцоо буюу хууль тогтоох байгууллагуудыг УИХ-ын Тамгын Газар хариуцна.

   Мэргэжлийн салбарууд мэргэжлээрээ нийтэд танигдсан Ирээдүйд,    
Гайхамшиг Бүтээгч Анхдагч Оюунлаг нэг хүмүүнээ тус тус эрэмбэлж
УИХ-ын сонгуульд нэрийг дэвшүүлнэ.

   ТББ, Нам, Хувийн Хэвшилийн байгууллагууд нийтэд танигдсан Одоод, 
Өрсөлдөн, Зуучлагч, Хоёрдогч, Хүчирхэг хүмүүнээ тус тус эрэмбэлж УИХ-ын 
сонгуульд нэрийг дэвшүүлнэ.
   Нийт орон нутаг аймаг хотууд Өнгөрсөнд, Бэлэнчлэн, Хэрэглэгч, Гуравдагч, Шударга өндөр настан нэг азай буурлаа тус тус эрэмбэлж УИХ-ын сонгуульд нэрийг дэвшүүлнэ.

УИХуралд сонгогдсон нийт 75 гишүүдийн санал хураалтаар
-    Бүтээх танхимын 25 оюунлаг гишүүд дундаас МУ-ын Ерөнхийлөгчийг,
-    Зуучлах танхимын 25 хүчирхэг гишүүд дундаас МУ-ын Ерөнхий Сайдыг,
-    Хэрэглэх танхимын 25 шударга гишүүд дундаас МУ-ын ИХурлын Даргыг тус тус сонгоно.
-  МУ-ын Ерөнхийлөгч Гайхамшигийг Бүтээх зорилгын дор мэргжлийн салбаруудын мэргэжилтнүүд хэвлэл мэдээллийн байгууллагыг хариуцаж улсын төсвийн хөрөнгийн гуравны нэг хувийг захиран зарцуулах эрхтэй байна.
-  МУ-ын Ерөнхий Сайд Өрсөлдөн Зуучлах зорилгын дор ТББ, Хувийн Хэвшил, Намуудыг хариуцаж улсын төсвийн гуравны нэг хувийг захиран зарцуулах эрхтэй байна.
-  МУ-ын Их Хурлын Дарга Чанартай хэрэглээг хангах зорилго дор бүх орон нутаг аймаг хотуудын газар нутаг, хүмүүсийг хариуцаж улсын төсвийн гуравны нэг хувийг захиран зарцуулах эрхийг эдэлнэ.

Ач холбогдол
1.   Улсын Төсвийн хөрөнгийг 3 тэнцүү хувааснаар төсвийн үргүй зардал  арилна.
2.   УИХуралд хуулийг санаачлагч, хөрөнгө оруулагч, хэрэглэгчийг тодруулж нэг зэрэг батлах нь ил тод хариуцлага, шагнал урамшууллын тогтолцоо шударга хэрэгжих орчин бүрдэнэ.
3.   Бүтээх Танхим буюу мэргэжлийн салбарт, Хэрэглэх Танхим буюу орон нутагт мөнгөний сонгууль явагдах орчин арилж авилгал 2/3 дахин багасна.
4.   Жендерийн эрх тэгш оролцоо бүрдэнэ. /эрэгтэй, эмэгтэй, өндөр настан/
5.   Чанарын сонгууль буюу оюунлаг, хүчирхэг, шударга иргэдийг сонгох  сонгууль болно.
6.   Гадаадын орнуудын 200 жилийн түүхтэй импортын зээлдмэл сэтгэлгээг халж, дэлхийчлэлтэй, монгол оюун ухаанаа уралдуулах боломж нээгдэнэ.
7.   Улс төрч гэх аминч үзэл, нэг намд өмчлөгдөж эрхээ хаалгасан бүдүүлэг нийгмийн харилцаа халагдаж:
Иргэн бүрийн анхдагч бүтээгч сэтгэлгээ нь УИХ-ын сонгуулиар “Бүтээх Танхим”-д,
Иргэн бүр өрсөлдөх хүчирхэг чанар нь УИХ-ын сонгуулиар “Зуучлах Танхим”-д,
Иргэн бүрийн шударга зан чанар нь УИХ-ын сонгуулиар “Хэрэглэх Танхим”-д сонгогдох эрх тэгш орчин бүрдэнэ.
Энэ 3 чанарыг өөртөө шингээснээр сонгодог шинэ цагийн /элит/ монгол хүнийг төлөвшүүлэх болно.
8.   Аймаг хот, сум хороод, дүүрэг, сууц өмчлөгчдийн холбоодод Бүтээх, Зуучлах, Хэрэглэх нэг зорилго дор нэгдмэл зохион байгуулалтад орно. 


 Монгол Түмээн
Мөнх Тэнгэрийн ивээл дор
Гуравдагч мянганы босго дээр
Оюун санаагаа шинэчилж
Ирээдүйн Гайхамшигийг бүтээцгээе!

Намын нэр:  “Монголын Бүтэ Нам” /Мон Бүтэ Нам/
Далбаа:  Мөнх хөх тэнгэрийн өнгө
Бэлгэдэл:  Уялгын онол – Өлзий /Давхиж яваа цагаан бор соёолон, 1. Их засаг, 2. Хамтын хариуцлага, 3. Үндэсний Алтан Дээд үнэн, 4. Мянган хүнсч мэргэшил, 5. Гэгээрүүлэгч орон зай, 6. Улсаа өмөөрөх есөн ухаан, 7. Өөртөө эзэн эрх эдлэхүйн найман оюун, 8. АКОК МОНОГОУУЛ сэтгэхүй, 9. ОГОУУЛ ЗӨН, 10. Ерэн бүтээвэрт Нүүдлийн соёл гэсэн түгээмэл арван олзыг цахилж яваа соёолон морь шиг Эр, Ир, Уртай ахуйг байгуулаад түүнийг хэрэглэж аж төрөх тухай онол юм/.                     
 
Монголын Бүтэ Намын үзэл баримтлал
Монгол Улсын нийгмийн хөгжлийн явцад бүрэлдэн тогтсон
-       Бүтээгч иргэд
-       Зуучлагч байгууллагууд
-       Хэрэглэгч давхаргын дунд Монгол түмний түүхэн уламжлалт гурамсан сэтгэлгээн дор тооноос чанарт шилжих нийгмийн шалгарал зайлшгүй явагдах болно.
Энэхүү шалгаралын үр дүнд:
1.    Мэргэжлийн салбарууд нэгдэж: эрэмбэ язгууртай Бүтэ Нам
2.    Намууд, ТББ-ууд, Хувийн хэвшлүүд нэгдэж: хөрөнгө зорилготой Зуучлагч Нам
3.    Аймаг хот, сумын иргэд нэгдэж: Шударга журамтай Хэрэглэгч Намууд тус тус төрнө.
     УИХ-ын сонгуульд гурван намууд адил тэгш эрхтэй оролцсоноор Монголчуудын уламжлалт түүхэн төгс гурамсан сэтгэлгээ нь европын 200 жилийн түүхтэй зээлдмэл, хоёрдмол сэтгэлгээг халж улмаар Монгол түмэн бид нийгэм, эдийн засгийн харилцаанд өөрчлөлт шинэчлэлтийг хийх оюун санааны эрх чөлөөгөө олж авах ач холбогдолтой юм.
     Оюун санааны эрх чөлөөгөө ард түмэндээ эдлүүлэхийн төлөө Монголын Бүтэ Нам  байгуулагдана.  
     Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн монгол ёс заншилын дагуу
Монгол улс гүрнийхээ
Айл гэрийн хоймороо
Эзний ёсоор эзлэн суух хувь тавилангийн жамаар Монголын Бүтэ Нам төрж байна.
     Айл өрхийн аав нь МУ-ын Ерөнхийлөгч, ээж нь Ерөнхий сайд, өвөө эмээ нь Их Хурлын Дарга байх энэ амьдралын гурамсан тогтолцоо нь дэлхийд сонгомол тогтолцоо байсан учир монгол түмэн өнөөг хүртэл тасралтгүй 40.000 жилийн он цагийн түүхийг бүтээжээ.       
     Улс орондоо үүссэн хөгжлийн гажуудлыг арилгаж засахын тулд “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэсэн ардын сургаалийг санаж монгол түмнийхээ хүсэн хүлээсэн гуравдагч хүчнийг хамтдаа үүсгэн байгуулъя.


Манай Бүтээгч Иргэдийн Нэгдсэн Холбооноос зохион байгуулсан
"Монгол Гайхамшиг 2011" Үзэсгэлэн, Концерт, Лекц амжилттай болж өнгөрлөө.




 

"Монголын Бүтээгч Иргэдийн Нэгдсэн Холбоо"-оос бүтээгч анхдагч иргэдээ нийтэд сурталчилах зорилгоор телевизийн "Монгол Гайхамшиг" дуудлага худалдааны нэвтрүүлгийг 2009.05.20-оос эхлэн бэлтгэж 134 дугаарыг 7 хоног бүрийн НЯМ гаригийн 20:15-21:15 цагт "SCH" сувгаар явуулаад байна. Энэхүү "Монгол Гайхамшиг" нэвтрүүлэг нь анхдагч гишүүдийнхээ бүтээсэн оюуны хөдөлмөрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор дуудлага худалдаа явуулж хойч үедээ Монгол улсын үнэт хөрөнгө болгон баримтжуулж өвлүүлдэг юм.


Энэ хугацаанд нэвтрүүлэгт оролцсон бүтээлүүдээс та бүхэнд дэлгэн харуулж байгаа юм.

0 comments:

Post a Comment