Мэдээлэл

2010 оны 9-р сарын 15-ны өдрөөс 2010 оны 9-р сарын 30-ны өдрийн хооронд "Монгол гайхамшиг" өдөрлөг зохион байгуулагдах гэж байна.
- "Монгол гайхамшиг" концерт
- "Монгол гайхамшиг" ёслолын парад /Өдөр, шөнийн парад гудамжаар/
- "Монгол гайхамшиг" үзэсгэлэн
- "Монгол гайхамшиг" чуулга уулзалт тус тус зохион байгуулагдана.

"Монгол гайхамшиг" үзэсгэлэнд: Уран нарийн хийцтэй дүрслэх урлаг, дарханы бүтээлүүд, эртний цуглуулгын эд зүйлс, түүхэн фото зураг зэрэг тавигдаж дуудлага худалдаагаар худалдана.
"Монгол гайхамшиг" үзэсгэлэнд оролцох бүх мэргэжлийн салбарын анхдагч бүтээгч иргэдийг бүртгэнэ. Та анх юу хийж бүтээсэн бэ? гэдгээрээ оролцох болно. /Одоогоор монголын анхдагч нэр хүдтэй 250 хүн бүртгүүлээд байна/.
"Монгол гайхамшиг" концертонд оролцох уран бүтээлчид болон "Монгол гайхамшиг" пахад жагсаалд оролцох 160-170 см өндөртэй 18-22 насны 25-30 охидыг бүртгэнэ.
Ивээн тэтгэгчээр хамтарч ажиллах байгууллагуудыг бүртгэх

Энэхүү Монгол гайхамшиг өдөрлөг нь 15 хоногийн хугацаанд болж өнгөрөх ба оролцох хүсэлтэй охид, ивээн тэтгэгч байгууллага, монголын анхдагч нарыг өөрсдийнх нь хүсэл сонирхлоор нь бүртгэж авна. Дээрх ёслол парадад оролцсон бүх хүмүүс, хамтарч ажилласан байгууллагууд энэ оны сүүлээр "Монгол гайхамшиг" номонд орж нэрээ мөнхрүүлнэ.

0 comments:

Post a Comment