Тоо хэмжээ: 40см урт, 6мм зузаан
Тайлбар: Хэнтий аймгийн Гал шар сумын харъяат асан Хардал жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын төрсөн дүүгийн хүүхэд Банзрагчаас ач охин Ариунаад хадгалагдаж ирсэн хүрэн зандан модоор сийлэн бүтээсэн морины хусуур юм. Зандан мод нь Энэтхэгээс гаралтай хамгийн хатуу мод. энэхүү хусуурыг Хэнтий аймгийн Мөрөн сумын харъяат СТА, зураач, сийлбэрч Данзангийн Хуягт 3 сарын турш сийлэн урлаж бүтээсэн. Ишин дээр нь соёмбо, бариул дээр нь түмэн насан хээ, хангарьд, луу, арслан, бар 4 хүчтэнийг үүлэн хээгээр чимэглэж сийлсэн. Хүрэн зандан модны үртсээр уяачид уяагаа утаж хийморио сэргээдэг. Зандан мод нь эрэгтэй хүнд ээлтэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment