0

328. "Пуужин цагаан" сийлбэр



Read more
0

"Бүтээгч Иргэдийн Нэгдсэн Холбоо"-ны Дүрэм

БАТАЛГААЖУУЛСАН                                  БҮТЭЭГЧ ИРГЭДИЙН НЭГДСЭН
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН                                    ХОЛБОО ТББ-ЫН УДИРДАХ            ЕРӨНХИЙЛӨГЧ                                                        ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААС                      
Ж. СОЛОНГО………………...                                                 БАТЛАВ.         
                                                                    2007 оны 05 сарын  10-ны өдөр                                          
                                                                        
БҮТЭЭГЧ ИРГЭДИЙН НЭГДСЭН
ХОЛБОО
Төрийн Бус Байгууллагын  Дүрэм

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1   Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо/(цаашид ТББ гэх)-нь Төрийн бус байгууллагын тухай хууль, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож  ажиллах /гишүүддээ/ үйлчилдэг ашгийн төлөө бус төрийн бус байгууллага мөн.

1.2    ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ОНООСОН НЭР.
 Бүтээгч Иргэдийн Нэгдсэн Холбоо

1.3   ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН БАЙРШЛЫН ХАЯГ.  
Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Жуковын гудамж 5,
Монгол Кино Нэгтгэл. Утас 451860

1.4   ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА НЬ ӨӨРИЙН ТЭМДЭГ, БЭЛЭГДЭЛ ДАНС,АЛБАН БИЧГИЙН НҮҮРТЭЙ БАЙНА.

Данс дугаар Хаан банк №: 5076169156 /БИНШЦНХолбоо/


БҮТЭЭГЧ  ИРГЭДИЙН  НЭГДСЭН ХОЛБОО ТББ-ЫН БЭЛЭГДЭЛ НЬ:
          (Мөнх хөх тэнгэрт мандах нар, хуйлран эрчлэх салхи, өнгөрсөн одоо ирээдүй, нар тэнгэр дэлхий, тулгын гурван чулуу, бүтээгч зуучлагч хэрэглэгч иргэдийг тус тус шар хөх ногоон өнгүүдээр, шөнийн тэнгэрт түгэх хавирган сар, долоон бурхан оддоос зүгийг заагч алтан гадас одыг дүрсэлсэн нь дахин давтагдахгүйг бэлэгдсэн болно). 
                
1.5 ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРМИЙГ БАТАЛСАН ӨДӨР НЬ  
      ТҮҮНИЙ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНД ТООЦОХ ӨДӨР БОЛНО.

2007оны 05 сарын 10–ны өдөр энэхүү дүрмийг баталж мөн өдрийн
18 цагт Бүтээгч  Иргэдийн  Нэгдсэн Холбоо- г үүсгэн байгуулсанд  тооцож гишүүд санал нэгтэй тогтов. 

1.6  Бүтээгч  Иргэдийн  Нэгдсэн Холбоо нь орон нутагт өөрийн салбартай байна.

1.7  Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбооны үйл ажиллагаа нь ил тод байж  санхүүгийн тайлан олон нийтэд нээлттэй байна.

1.8  Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо ТББ нь жилийн санхүүгийн болон үйл   ажиллагааныхаа тайланг холбогдох байгууллагад хуулиар  тогтоосон хугацаанд гаргаж өгнө.

               Хоёр. ЗОРИЛГО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ  

2.1 Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо  ТББ-ын эрхэм зорилго нь:
   Нийгмийн баялагийг Зуучлагч, Хэрэглэгч иргэдтэй эдийн засаг,
   нийгмийн эрхээ адил тэгш эдлэн харилцан хамааралтайгаар
   бүтээн  тууриваж ажиллан амьдрахын тулд:
-    Хөдөлмөрөө үнэлүүлж,
-    Албан ёсоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зарлан тунхаглаж,
-    Төр, хувийн хэвшил, иргэдийн шудрага өрсөлдөөн
-    Оюуны өмч, зохиогчийн эрхээ хамгаалахын тулд
     хариуцлагаа ухамсарласан эрх зүйт орчинг бүрдүүлэн,
-    Хэрэглэгчийн оюуны өндөр эрэлт хэрэгцээ, таашаал
     мэдрэмжид нийцсэн чанартай бүтээмжийн хэрэглээг,
-    Ирээдүйн хэрэглэгчдээ, мөн бүтээгчдээ ашгаа өгч байх 
     Оюуны Хөрөнгийг  үүсгэж, он цагийн шалгуураар дамжин
     өртөөлүүлж, зуун зуунд хүргэн өвлүүлэх эрхэм зорилготой.    

2.2  ЗОРИЛГОО ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ
                                                        ЯВУУЛНА.

1/ Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо  нь
    гишүүдийнхээ бүтээсэн оюуны болон соёл урлагийн, ургийн түүх, 
    цуглуулагын, бие бялдарын, онцгой хүчний, далдын нууц увидасын 
    бүтээмжүүдийг цогцоор нь болон төрлөөр нь нийтийн хүртээл   
    болгох зорилгоор гадаад, дотоодын зориулалтын зах, гудамж
    талбай, өргөө тайз, павильион, байр, интернетэд байршуулах,
    үзэсгэлэн, лекц явуулахад  нь туслана.


2/   Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо нь
      гишүүдийнхээ худалдаа үйлчилгээний ашгаас нийгмийн ашиг тусын 
      тулд төр, хувийн хэвшил, иргэдэд адил тэгш хувь хүртээх
      зорилгоор төр, хувийн хэвшлийнхэн, иргэдэд дэмжлэг үзүүлж
      хамтран ажиллана. 
3/  Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо нь
гишүүддээ үйлчилгээг үзүүлэх бүтэц бүрдүүлэхийн тулд намууд, хувийн хэвшил компанууд,ТББ, холбоод, банк санхүү, хэвлэл мэдээллийн болон гадаадын байгууллагуудыг сонгон шалгаруулж хамтран ажиллана.  
4/  Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо нь
     холбооныхоо хүндэт шагнал “Монгол Гайхамшиг“ одонг бүтээлгэж,
     зах зээлд үр бүтээлтэй ажилласны нь төлөө өндөр ашиг орлогоор
     нь хэмжиж, гишүүддээ одон гардуулахаас гадна нам, холбоо, ТББ, 
     хувийн хэвшлийнхэн болон иргэдээс хөрөнгө оруулалтад хамтран
     ажиллаж, чанартай хэрэглээнд хяналт тавьсаны нь төлөө
“Монгол Гайхамшиг” одонгоор, “Бүтээгч Хүмүүн Мөнгөн Сар” 
(медаль, тэмдэг) шагнаж, Монгол Гайхамшиг Туг бүтээнэ.




5/  Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо  нь зуучлагч хэрэглэгч иргэдтэй  
      нягт хамтран ажиллах тэдэнд гишүүдийнхээбүтээмжийг хүргэх  
      “Сүлжээ” холбоо харилцааг ойртуулах зорилгоор “Монгол  
      Гайхамшиг” уламжлалт үзэсгэлэн жил бүр зохион явуулж зах    
      зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн   бүтээл, бүтээгдэхүүнд, төсөлд  
      хөрөнгө оруулах үйлдвэрлэлд нэвтрүүлхэд нь туслана.
6/  Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо нь гишүүдийнхээ нийгмийн эрх  
      ашгийн төлөө үйлчилж байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр
      дамжуулан албан ёсоор мэдэгдэхээс гадна,  гишүүдийнхээ эрх  
      ашгийг бусдын зүгээс үл хүндэтгэсэн элдэв хууль бус үйл   
      ажиллагааг явуулсан тохиолдолд эсрэг мэдэгдэл гаргах, хууль  
      хяналтын байгууллагад хандах, үндсэн хуулинд заасан эрхээ  
      хэрэгжүүлэх зэрэг ажиллагааг явуулна.
     
Гурав. БҮТЭЭГЧ ИРГЭДИЙН НЭГДСЭН
    ХОЛБООНЫ ГИШҮҮНИЙ ЭРХ
3.1 Бүтээлч сэтгэлгээ, бүтээсэн хөдөлмөрөөрөө мэргэжлийн салбартаа 
      анхдагч иргэн ба анхдагчийн үйл хэргийг хөгжүүлсэн 2дахь, 3дахь...
      иргэн нь бүтээгч хүмүүн байна.
3.2 Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбооны дүрмийг зөвшөөрч үйл
        ажиллагаанд нь идэвхитэй оролцохоо илэрхийлсэн дотоод
        гадаадын  аль ч иргэд холбооны гишүүн байж болно.
3.3 Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбооны гишүүд нь давхарга тус   
        бүрийг төлөөлсөн” Үндэслэгч”-тэй байна.                                                                
        Бүтээгч Иргэдийн Нэгдсэн Холбооны анхдагч гишүүд нь    
      мэргэжлийн салбар тус бүрийг төлөөлсөн “Тэргүүн”-тэй байна.    
3.4 Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбооны гишүүд дараах эрхийг
        эдлэнэ.
3.5 Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбооны  удирдлагад сонгох,  
        сонгогдох
3.6 Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбооны онол
      арга зүйн дагуу үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх, нэр
      хүндээ өсгөж дүр төрхөө олон түмэнд таниулан ажиллах талаар 
      мэргэжлийн зөвлөлгөө, санхүүгийн туслалцаа авах
3.7 Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбооны гишүүд иргэдийн санал  
        хүсэлт, шинэлэг мэдээ зах зээлийн бусад мэдээллийг үнэ  
        төлбөргүй   нөхцөлөөр хүлээн авах
3.8 Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбооны гишүүдийг сургалтанд  
        хамруулах
3.9 Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбооны гишүүд  өөрийн бизнесийн ба  
        бусад үйл ажиллагааг суртачлах талаар зөвлөмж авах
3.10 Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоогоор дамжуулан бүтээлээ  
          хэвлэн нийтлүүлэх нийтийн хүртээл болгох
3.11 Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоонд элссэнээр бүтээгчийн шинэ  
          санаа, зах зээлд  анхдагч   байх баталгаа, оюуны өмчөө
          зохиогчийн эрхийн хуульд заасны дагуу хамгаалуулах нөхцөлөөр  
          хангагдах
3.12 Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоогоор зуучлуулан гадаад орны  
          ба олон улсын  бизнесийн байгууллага, хувь хүмүүстэй ажил
        хэргийн бүтээлч холбоо тогтоон ажиллах, сургалт судалгааны
        байгууллагатай хамтран бүтээгдэхүүний шинэ чиглэл буй болгох, 
        шинэ зах зээл, итгэлтэй түнш олох зэрэг асуудлуудыг
        шийдвэрлэж, төр засаг, олон түмний дунд нэр хүндээ
        өрөгжүүлэх өргөн боломжтой болох, мөн улс орны
        үндэсний аюулгүй байдал, дотоодын зах зээл,
        үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах зэрэг асуудлуудаар
        үндэсний  бодлого боловсруулах бүтээлч хувь нэмрээ
        оруулах болно.
        
        Дөрөв.  БҮТЭЭГЧ  ИРГЭДИЙН  НЭГДСЭН
                        ХОЛБООНЫ ГИШҮҮНИЙ ҮҮРЭГ
4.1 Монгол Улсын Үндсэн Хууль, бусад хууль, энэ дүрмийг чанд сахин
      биелүүлэх.
4.2 Бүтээгч ур ухаанаа хөгжүүлэхэд өөрийн оюун ухаанаа дайчлан
      ажиллах
4.3 Холбооноос зохиож буй ажилд идэвхи зүтгэл
      санаачлагатай оролцох
4.4 Холбооны дүрэм, холбооны удирдах байгууллагуудын шийдвэрийг
      хэрэгжүүлэхэд туслан гишүүний төлбөрөө тогтмол төлж санхүүгийн
      дэмжлэг үзүүлэх
4.5 Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбооны зорилт арга ажиллагааг  
        гадаад дотоодод идэвхитэй сурталчлах

Тав.



5.1 Бүтэц зохион байгуулалт
      Бүтээгч Иргэдийн Нэгдсэн Холбооны удирдах дээд байгууллага нь 
      бүх  гишүүдийн “Оюун Эрдмийн Их Хуралдай” байна.
      Жилд нэг удаа хуралдана.



Зургаа. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ
ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО.

6.1      Төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь
           Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо  ТББ-ын Удирдах Зөвлөл     
              байна.

6.2   УДИРДАХ ЗӨВЛӨЛ НЬ ДАРААХ БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

1/   Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
      2   Бүтээгч Иргэдийн Нэгдсэн Холбоог өөрчлөн байгуулах татан 
           буулгах.
3/   Байгууллагын жилийн төсөв батлах
4/   Гүйцэтгэх захиралыг сонгох, чөлөөлөх, үйл ажиллагааны талаар 
      гарсан санал гомдол, тайланг хэлэлцэх.
      5   Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбооны  ажлын албаны бүтэц   
              зохион байгуулалт төсвийг батлах.
      6/  Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбооны өмч хөрөнгийг захиран  
              зарцуулах журмын дагуу  ерөнхий нарийн бичгийн даргын эрх   
              хэмжээг  тогтоох.
7/   Дүрэмд заасан бусад бүрэн эрхийг эдлэх.
8/   Удирдах зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан 
      зардлын нөхөн төлбөрийг авах эрхтэй ба шагнал урамшуулалыг 
      дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.
6.3      Бүтээгч Иргэдийн Нэгдсэн Холбооны Удирдах Зөвлөлийн
           бүрэлдэхүүнийг мэргэжлийн салбар бүрээс тус бүр нэг хүнээр
           бүрдүүлнэ.

6.4 БҮТЭЭГЧ ИРГЭДИЙН НЭГДСЭН ХОЛБОО  ТББ-ЫН УДИРДАХ   
        ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХ,  ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ, БҮРЭН
        ЭРХИЙН ХУГАЦАА
    

      1/  Удирдах Зөвлөлийн Гишүүд, гурван Зөвлөхүүд нь 3 жилийн                
              хугацаатай сонгогдоно.

      2/  Удирдах Зөвлөлийг, Гишүүдээс нэр дэвшүүлэн 51%-иас дээш  
           санал авсан гишүүдийг сонгоно.

6.5     Удирдах Зөвлөл жилд доод тал нь(1) удаа хуралдана. 
          Шаардлагатай бол ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.
6.6     Удирдах Зөвлөлийн Хурлын хүчинтэй тооцох ирц 51%-иас дээш
          байна.

6.7 УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААС ШИЙДВЭР ГАРГАХ ЖУРАМ

1/  Удирдах зөвлөлийн гишүүд (цаашид гишүүн гэх) аливаа  
     асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.
      2/ Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад  
          асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.
3/  Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар  
      гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ  
      тухайгаа тайлбарлаж санал хураалтад оролцохгүй байж болно.  4/  Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхолын зөрчилтэй
      байвал хуралдааныг өөр гишүүн даргална.
5/  Удирдах зөвлөлийн гишүүд нь аливаа шашны урсгал нам улс   
      төрийн үзэл санаагаар туйлширахгүй байна.
      6/  Удирдах Зөвлөлийн хуралдаан хэлэлцсэн асуудлаараа
           “Тогтоол” гаргана. Тогтоолыг тухайн удирдах зөвлөлийн            
           хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар 
           батална. Удирдах Зөвлөлийн хуралдааны тогтоолд хурлыг
           хөтлөгч гарын үсэг зурна.
7/   Удирдах Зөвлөлийн хуралдааны тогтоол нь заавал биелэгдэх ба 
           Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо ТББ-ын хүрээнд хамгийн  
              дээд хууль зүйн баримт бичиг  болно.
      ТББ-ын бүхийл салбар тэдгээрийн албан тушаалтны
      шийдвэр нь Удирдах Зөвлөлийн хуралдааны тогтоолд нийцэж
      байна.

 6.8  УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ

1/   Удирдах зөвлөлийн тэргүүн нь төрийн бус байгууллагыг гадаад 
      дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах.
      Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай  
      гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна.
      Жич: Удирдах зөвлөлийн тэргүүний эзгүйд түүний томилсон 
      удирдах зөвлөлийн гишүүн нь удирдах зөвлөлийн тэргүүний
      бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 6.9  ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДОР ДУРДСАН БҮРЭН ЭРХИЙГ
        ХЭРЭГЖҮҮЛНЭ.
        
      -    Хууль гэрээнд заасан бусад бүрэн эрхийг эдэлнэ.
-       Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус                 байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах
-       Ерөнхий нарийн бичгийн даргын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ  хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.
-       Ерөнхий нарийн бичгийн дарга нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.
-       Ерөнхий нарийн бичгийн дарга нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Ерөнхий нарийн бичгийн даргын ажил үүргийн хуваарьт заасан чиг үүрэг, холбогдох бүрэн эрхийн хэрэгжүүлнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга нь эрх хэмжээнийхээ асуудлаар “ Захирамж “ гаргана.
-       Удирдах зөвлөлийн шийдвэрийг ТББ-ын Ажлын алба, салбар нэгж, төлөөлөгчийн газрын ажилтнуудад мэдээлэх, түүнийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хянан шалгах.
-       Иргэд байгуулагтай хамтран ажиллах гэрээ болон бусад чухал ач холбогдол бүхий гэрээ хэлэлцээр байгуулах хүсэлтийг Удирдах зөвлөлд гаргах, бусад асуудлаар иргэд байгууллагатай бие даан гэрээ байгуулан ажиллах.
-       Ажлын албаны удирдах албан тушаалтнуудыг ажиллуулах болон ажлаас чөлөөлүүлэх саналыг удирдах зөвлөлд гаргах.
-       Хууль тогтоомж болон дүрэмд заасан тайлан мэдээ хариуцан гаргаж удирдах зөвлөл холбогдох байгууллагад хүргүүлэх.

6.10 ДОТООД ХЯНАЛТЫН ХОРОО

-       Дотоод Хяналтын Хороо нь ТББ-ын гишүүд Удирдах Зөвлөл болон Гүйцэтгэх захирал, Ажлын албаны хооронд энэхүү дүрэмтэй холбогдон гарсан аливаа маргааныг шийдвэрлэх эрх бүхий дотоод хяналтын байгууллага мөн.
-       Дотоод Хяналтын Хороо нь нийт 3 /сондгой тооны/ гишүүнтэй байна.
-       Дотоод Хяналтын Хорооны дарга гишүүдийг нийт /4/ жилийн бүрэн эрхийн хугацаагаар Удирдах Зөвлөлийн Хуралдаанаас сонгоно.
-       Дотоод Хяналтын Хорооны дарга гишүүдийн бүрэн эрхийн хугацаа тухайн бүх гишүүдийн хурлаас шинээр сонгогдсон Дотоод Хяналтын Хорооны дарга, гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно.
-       Дотоод Хяналтын Хороо нь Удирдах Зөвлөл болон Ажлын Албанаас хараат бус гагцхүү энэ дүрэм, түүнд нийцүүлэн Удирдах зөвлөлийн Хуралдаанаас гаргасан бусад тогтоол дүрэм журамд захирагдан үйл ажиллагаагаа явуулна.
-       Дотоод Хяналтын Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр Зөвлөлгөө мөн.
-       Дотоод Хяналтын Хорооны Зөвлөлгөөнөөс олонхын саналаар “Дүгнэлт” гарна.
-       Дотоод Хяналтын Хорооны дарга, гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардалын нөхөн төлбөрөөс бусад цалин, шагнал авахгүй.
-       Дотоод Хяналтын Хороо нь мөн дараах бүрэн эрхийг дангаар хэрэгжүүлнэ.
-       ТББ-ын эрх ашигт ноцтой хохирол учруулсан, ТББ-ын дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн гишүүнийг ТББ-ын гүйцэтгэх захиралын өргөн мэдүүлсэнээр хянан шалгаж, гаргасан зөрчилөө болон учруулсан хохирлоо арилгатал түдгэлзүүлэх, эсхүл уг этгээдийг ТББ-аас хасах.
-       ТББ-ын гишүүдийн хооронд эрх үүрэгтэй холбогдон гарсан маргааныг шийдвэрлэх.
-       Дотоод Хяналтын Хорооны дарга, гишүүн нь өөрөө ТББ-ын эрх ашигт ноцтой хохирол учруулсан, ТББ-ын дүрмийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлсэн, урвуулан ашигласан гэх хангалттай үндэслэл байвал гагцахүү Удирдах Зөвлөл ба Гүйцэтгэх Захирлын Зөвлөлийн хамтарсан бүрэн бүрэлдэхүүнээр санал нийлсэн тохиолдолд “Шийдвэр” гарган Дотоод Хяналтын Хорооны дарга, гишүүний бүрэн эрхийг Удирдах Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж болно.

6.11 АЖЛЫН АЛБА

       -    Ажлын алба нь Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо  ТББ-ын өдөр    
               тутмын үйл ажиллагааг явуулах гүйцэтгэх төв байгууллага мөн
-     Ажлын алба нь үйл ажиллагааны шаардлагаар байгуулагдсан хэлтэс, тасаг, салбар, нэгжтэй санхүүч, хуульч, сэтгүүлч байна.
-     Ажлын албыг Ерөнхий нарийн бичгийн дарга нэгтгэн удирдана.


          Долоо. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТ

7.1  Иргэд аж ахуйн нэгж байгууллагын хандив
                                                                 (300.000-аас дээш төг)
7.2  Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл 
       ажиллагаанаас олсон орлого.
7.3  Зээлийн өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор
       улсын төсвөөс олгосон хөрөнгө.
7.4  Гадаадын иргэд,  байгууллагын хандив
                                                                 (нэг саяас дээш төг)
7.5  Гишүүний татвар хандив (нэг жилд 12000 төг)
                                                                 (нэг жилд 30000 төг)
7.6   “Бүтээгч Хүмүүн Мөнгөн Сар” медалийн төлбөрийн доод 
         хэмжээг 150.000 төгрөгөөр тогтоосугай.
7.7   “Монгол Гайхамшиг Одон”, “Монгол Гайхамшиг Туг”-ийн  
                төлбөрийн доод хэмжээг тус тус нэг сая төгрөгөөр  
                тогтоосугай.
                Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо ТББ нь өөрийн харилцах  \        
                   банкны данстай байна. Банкнаас  хөрөнгө  гаргах   
                   зөвшөөрлийн 1-р гарын үсгийг Удирдах Зөвлөлийн Тэргүүн,
                   2-р гарын үсгийг Ерөнхий нарийн бичгийн дарга зурна.
               Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо ТББ нь санхүүгийн үйл   
                   ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг болон  
                   Удирдах зөвлөлөөс баталсан санхүүгийн бодлого дүрэм
                   журмуудыг баримтална.


7.8 ХАНДИВИЙН ЗАРЦУУЛАЛТАД ТАВИХ ШААРДЛАГА

            - Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо  ТББ нь бусад байгууллага   
                 иргэдээс хандив хүлээн авахдаа албан ёсоор харилцан 
    зөвшөөрөлцөж, зохих гэрээг үйлдэн  Удирдах Зөвлөлийн   
    Тэргүүн  гарын үсэг зурж батлана.
            - Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо  ТББ нь хандивлагчдаас   
                 төсөл хэрэгжүүлэх төсөв болгон олгосон хандивыг харилцан  
                 тохиролцож баталсан болон хандивлагч нь тодорхой болзол,  
                 нөхцөл тогтоогоогүй тохиолдолд  Удирдах Зөвлөлөөс  
                 зөвшөөрсөн гагцхүү тэр л зорилго төлөвлөгөөг хэрэгжүүлхэд  
                 зориулан зарцуулна.
      - Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо ТББ нь ерөнхий хамтран  
          ажиллагчаас олгосон хандивын зэрэгцээ өөрөө бие даан   
          нэмэгдэл хандив цуглуулах эрхтэй ба  уг хандив цуглуулах үйл  
          ажиллагаа нь ТББ-ын дүрмийн зорилго, хандивлагчдын  
          эрхэмлэх зүйлстэй харшлахгүй бөгөөд шудрага ёс суртахууны
          өндөр төвшинд хэрэгжвэл зохино.

Найм. ДҮРЭМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ

 8.1  Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг УЗ-ын  Хуралдааны
        гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэнэ.
 8.2  ТББ-ын дүрмэнд өөрчлөлт оруулсан тохиолдолд энэ тухай 
        хууль зүйн асуудал эрхэлсэн Төрийн Захиргааны төв
        байгуулагад мэдэгдэнэ.

Ес. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГАХ

        9.1  Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн ХолбооТББ-ын үйл ажиллагаа  
                 өөрчлөгдөх гишүүддээ үйлчлэх эрх зүйн орчин бүрдсэнээр
        9.2  Бүтээгч Иргэдийн  Нэгдсэн Холбоо ТББ татан буугдахад зохих  
                  төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг адил төстөй үйл   
                  ажиллагаа явуулдаг байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм  
                  байгууллаг байхгүй тохиолдолд хуульд заасны дагуу   
                 шийдвэрлэнэ.
  9.3  Хууль тогтоол дүрмээ ноцтой зөрчвөл хуульд заасан
         үндэслэлээр шүүх албадан татан буулгана.
    

Read more